Coresoft CORESOFT LLC

📍 Манай байршил

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3-р хороо Шинэ сонголт дэлгүүрийн замын эсрэг талд Хан Өргөө оффисын 10 давхар 1001 тоотод байрлаж байна.

📌 Газрын зураг дээр харах

Бидний тухай

CORESOFT LLC нь мэдээллийн технологи, програм хангамжийн чиглэлээр 15 жилийн турш тууштай үйл ажиллагаа явуулж байна. Бид томоохон аж ахуйн нэгжүүдийн онцлог, хэрэгцээг гүнзгий ойлгон, тэдэнд тохирсон автоматжуулалтын шийдэл болон интеграцийн системүүдийг гуравдагч талын үйлчилгээнүүдтэй нийцүүлэн хөгжүүлэхэд онцгойлон анхаарч ирсэн.

Орчин үеийн гар утас, таблет зэрэг төхөөрөмжид нийцсэн, user-friendly дизайнтай програм хангамж, аппликейшн бүтээх нь бидний гол чиглэл бөгөөд хэрэглэгчдэд ээлтэй, ойлгомжтой интерфэйсийг бий болгохыг эрхэмлэдэг.

Мөн байгууллагын өдөр тутмын ажлыг хөнгөвчлөх, гар ажиллагааг багасгах, цаг хугацаа хэмнэхэд чиглэсэн захиалгат програм хангамжийн хөгжүүлэлт хийж гүйцэтгэдэг.

Алсын хараа

Бид цахим ертөнцийг хөгжүүлж, мэдлэгт суурилсан оюуны баялгийг бүтээн, дэлхийд түгээгч экспортлогч байна.

Эрхэм зорилго

Чанарыг нэн түрүүнд тавьж, эх орныхоо хөгжил дэвшилд инноваци, бүтээлч шийдлээр хувь нэмрээ оруулна.

Л.Дамдинсүрэн

Гүйцэтгэх захирал

CORESOFT LLC нь мэдээллийн технологийн салбарт тасралтгүй 15 жил үйл ажиллагаа явуулж, инноваци, чанар, мэргэжлийн чадвар дээр тулгуурлан хөгжсөөр байна. Бид байгууллагын бизнесийн онцлогт нийцсэн автоматжуулалтын шийдэл, хэрэглэгчдэд ээлтэй програм хангамж, аппликейшнүүдийг бүтээж, харилцагч байгууллагуудын үйл ажиллагааг цэгцтэй автоматжуулах эрхэм зорилгоо болгосон.

Бид үргэлж суралцаж бүтээлч сэтгэлгээ, хэрэглэгчийн шаардлага хүсэлтийг дээдлэж, хамтын ажиллагаанд тулгуурлаж мэргэжлийн түвшинд ажиллаж, шинэ технологи, дэлхийн жишигт нийцсэн шийдлүүдээрээ Монголын бизнесийн ирээдүйг хамтдаа бүтээх болно.

Манай үнэт зүйлс

Бид дараах зүйлсийг эрхэмлэн ажиллана

Инноваци

CORE VALUE

Шинэ технологи, бүтээлч шийдлээр бодит үнэ цэнэ бий болгож, тасралтгүй сайжруулалтыг эрхэмлэнэ.

Хэрэглэгчийн туршлага

CORE VALUE

Энгийн, ойлгомжтой, хэрэглэгчдэд ээлтэй UI/UX-ийг нэгдүгээрт тавьж, сэтгэл ханамжийг нэмэгдүүлнэ.

Мэргэжлийн баг

CORE VALUE

Туршлагатай, хариуцлагатай, хамтын ажиллагаатай баг – тогтвортой амжилтын үндэс.

Аюулгүй байдал

CORE VALUE

Өгөгдлийн нууцлал, найдвартай ажиллагааг стандартын түвшинд хангаж, итгэлийг хамгаална.

Түншлэл

CORE VALUE

Итгэлцэл, урт хугацааны хамтын ажиллагаанд тулгуурлан хамтдаа өсөж хөгжихийг зорьдог.